Улс даяар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг ирэх гуравдугаар сарын 2-ныг хүртэл зогсоохоор боллоо

Админ
2020/01/24

Улсын Онцгой комиссоос ирэх Даваа гарагаас эхлэн гуравдугаар сарын 2-ныг хүртэл улс даяар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргажээ. Мөн олон нийтийн арга хэмжээг хориглохоор шийдвэрлэжээ.

 

Энэ талаар ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл "Томуу, томуу төст өвчний тохиолдол амбулаторийн үзлэгийн 9.5 хувийг эзэлж байгаа үед коронавирусийн эрсдэл орж ирвэл хүүхдээр тогтохгүй хүн амын хувьд эрсдэлтэй гэж үзсэн учраас Улсын Онцгой комисст санал оруулсан. ЭМЯ тодорхой дөрвөн санал оруулсан.

 

Тодруулбал гуравдугаар сарын 2-ныг хүртэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох, Эмнэлгийн тусламжийн бэлэн байдлыг хангах үүднээс эм тариа, бусад нөөцийг бүрдүүлэх үйл ажиллагааны зардлыг шийдвэрлэх, БНХАУ-тай хиллэдэг хилийн боомтуудын хөдөлгөөнийг тодорхой хэмжээгээр хязгаарлах,  хилээр нэвтрэх явган иргэдийн болон автомашины хөдөлгөөнийг түр хязгаарлах үэрэг санал гаргасан" гэлээ.

 

Улмаар Онцгой комиссоос ирэх Даваа гарагаас эхлэн гуравдугаар сарын 2-ныг хүртэл улс даяар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэрлэсэн байна. Харин хил хаах асуудлыг улсын онцгой комисс шийдэхгүй юм байна. Тиймээс Засгийн ирэх лхагва гарагт Засгийн газрын хуралдаанаар оруулахаар болжээ. 


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.