ОХУ-ын арми Украины өмнөд хэсгийн Одесса мужид өгч буй цохилтоо эрчимжүүлснээр цахилгаан эрчим хүчний тасалдал үүсэж, боомт болон далайн дэд бүтэц ноцтойгоор хохирч байгаа талаар BBC агентлаг мэдээлжээ.
Украины Ерөнхий сайдын орлогч Алексей Кулеба ОХУ-ын арми тус бүс нутагт “системчилсэн халдлага” явуулж байна гэж мэдэгдсэн бол Ерөнхийлөгч В.Зеленский эдгээр дайралт нь Украины далайн ложистикийн гарцыг хаах оролдлого гэж онцолжээ. Сүүлийн өдрүүдэд Украины Одессад боомтын байгууламжууд өртөж, иргэний хөлөг онгоц сүйрч, 120 мянга орчим хүн цахилгаангүй болсон байна. Оросуудын Пивденный боомт руу өгсөн пуужингийн цохилтод найман хүн амь үрэгдэж, хэд хэдэн халдлагын улмаас энгийн иргэд, тэр дундаа хүүхдүүд өртсөн талаар мэдээлжээ.
Одесса нь Украины үр тарианы экспортын гол гарц хэвээр байгаа бөгөөд 2023 оноос хойш Румын, Болгарын эргээр дамжин Турк руу чиглэсэн чухал тээврийн коридорын эхлэл болж байгаа юм. Дипломат түвшинд АНУ-ын зуучлалаар энхийн яриа хэлэлцээ үргэлжилж байгаа ч дайныг зогсооход бодит ахиц хараахан гараагүй байна.
Эх сурвалж: BBC
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.186.249
оркуудаа мэдээ хулгайлж нийтлэхээ болиоч, том нийтлэлийг яаж тоймолж, хүнд ойлгомжтой болгож бичих гэж үсээ зулгаадагийг майцэцэг ч билүү нэг мал хүүхэн мэдэх үү!?
Хариулах