Сүхбаатар, Хэнтий аймагт гарсан хээрийн гурван түймрийг бүрэн унтраажээ.

Тодруулбал, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэ булаг V багийн “Хоньт” гэдэг газар аравдугаар сарын 19-ний өдрийн 12:45 цагт хээрийн түймэр гарч, 19:53 цагт бүрэн унтраасан байна.

Мөн Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат VIII багийн “Тэмээт гангын ар” гэдэг газар 13:55 цагт гарсан хээрийн түймрийг 20:00 цагт бүрэн унтраажээ.

Түүнчлэн Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд гарсан өөр нэг түймрийг 22:21 цагт бүрэн унтраасан бол Асгат суманд гарсан хээрийн түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.