УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэнэ

Админ
2020/01/28

Өнөөдөр байнгын хороод хуралдаж хэд хэдэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Тухайлбал,

 

Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд:

-Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар хэлэлцэнэ. 

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:

-Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. 

 

Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд:

-Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. 

 

Мөн өнөөдөр Төрийн болон Хуульзүйн байнгын хороо хуралдаж УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байна. Уг асуудлыг энэ долоо хоногийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж эцэслэх юм. 


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.201
    2020/01/28

    Ирэх Сонгуулиар та нарыг шорондн хийнэ.Баригдана.баригдана.МАН.та нарыг үзэн ядаж бна.

    Хариулах
  • 202.126.89.201
    2020/01/28

    Цусан гарт Номтойбаяртайгаа таарсан хулгайч.луйварчид гишүүд юмаа.

    Хариулах
  • 202.126.89.237
    2020/01/28

    .Номтынхоо асуудлыг хэлэлцэнэ л гэнэ,дахин хэлэлцэнэ л гэнэ юу хүлээгээд байгаа юм бэ?эцэг нь хэзээ залгаж ярих бол гээд л дор дороо хүлээцгээгээд байгаа юмуу? горьдоцгоогоод л байна уу? 40 ѳѳдийг нь элсүүлчихсэн гэж АН ын дарга хэлсэн үү ? одоо үлдсэн хэд нь ээлжээ хүлээгээд байна уу гэлтэй л байна.

    Хариулах
  • 66.181.161.2
    2020/01/28

    ганц хүнийг шийдэж чададгүй их хурал тарсан нь дээр ер нь ч хууль бус их хурал их ч но той юм хийдэг их хуралдаа

    Хариулах
  • 66.181.161.85
    2020/01/28

    Нямдорж байгаа цагт ямар ч хэрэг шийдэж чадахгүй сүүлийн үед сэтгүүлчид ярилцлага өгж байгааг нь хараа ч хэрүүл ч хүн шиг бялдуу ч новш

    Хариулах