Коронавирус: 899 хүн эдгэрч, 492 хүн нас баржээ

Админ
2020/02/05

Урд хөршид гарсан коронавирусын халдвар өнөөдрийн /02.05/ 10.00 цагийн байдлаар дэлхийн 26 оронд тархаад байна. 

 

Түүнчлэн коронавирусаар нас барагсдын тоо өчигдөр 426 байсан бол өнөөдрийн байдлаар 492-т хүрч, халдвар авсан хүмүүсийн тоо  24503 болж нэмэгджээ. 

 

Нас барагсдын олонх нь  халдварын голомт болсон Ухань хотын оршин суугчид байгаа юм. Харин уг өвчнийг эдгээх тодорхой эмчилгээ, эм байхгүй байгаа ч эдгэсэн хүмүүсийн тоо 899 болж өсчээ.

 

Бусад улс орнуудад халдвар авагсдын тоо 10.00 цагийн байдлаар Тайланд 25, Япон 22, Өмнөд Солонгос 16, Хонгконг 15,  Тайвань 11, Сингапур 24, Малайз 10, Балба 1, Франц 6, ОХУ 2, Канад 4, Итали 2, ОХУ 4,  Герман 12, Камбож 1, Шриланка1,  Непал 1,  Энэтхэг 3,  АНУ 8, хүн халдвар авсан тухай мэдээлэл байна.

 

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг мэргэжлийн байгууллагуудаас ирүүлсээр байна.

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна