Хунань мужид сурдаг зургаан оюутныг тусгаарлажээ

Админ
2020/02/14

Эрүүл мэндийн яам коронавирусийн халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх асуудлаарх ээлжит мэдээллээ  өглөө.

 

Дорнод, Баян-Өлгий аймгуудад тус бүр нэг, ХӨСҮТ-д хоёр иргэнийг тусгаарлаж, шинжилгээ авчээ. Дээрх тохиолдлууд коронавирусийн халдваргүй болох нь тогтоогдсон бол өчигдөр /2020.02.13/ Бээжин-Улаанбаатарын онгоцоор ирсэн, Хунань мужид сурдаг зургаан оюутныг нэмж тусгаарлажээ. Одоогоор ХӨСҮТ-д нийт найман хүн, Архангай аймагт нэг иргэнийг тусгаарлаад байна.

 

Түүнчлэн БНХАУ-ын Ухань хотоос ирсэн 30 оюутан, нэг хүүхдийг давтан шинжилгээнд хамруулжээ. Шинжилгээгээр коронавирусийн халдвар илрээгүй тул эмч нар хуралдаад, оюутнуудыг маргааш эмнэлгээс гаргахаар шийдвэрлэсэн байна. Учир нь ХӨСҮТ-д тусгаарлах 14 хоногийн хугацаа маргааш дуусаж байгаа юм байна. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна