ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА АЙЛЧЛАЛЫНХАА ДАРАА ДАГАЛДАН ЯВСАН ХҮМҮҮСТЭЙГЭЭ ХАМТ 14 ХОНОГ ТУСГААРЛАГДАНА

Админ
2020/02/27

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр буюу өнөөдөр БНХАУ-д айлчилна.

 

Энэ талаар ЕТГ-аас "Айлчлалын хүрээнд БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нартай уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцахаар төлөвлөж байна.

 

Энэ удаагийн айлчлал амжилттай болсноор Монгол Улс, БНХАУ-ын дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж, итгэлцлийг бэхжүүлэх, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бататгахад чухал түлхэц болно" хэмээн мэдээлсэн.

 

Тэгвэл Ерөнхийлөгч айлчлалынхаа дараа дагалдан явсан албаны хүмүүстэйгээ хамт 14 хоног тусгаарлагдана гэдгийг УОК-ын дарга Ө.Энхтүвшин мэдээллээ. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна