Т
О
В
Ч

Онцлох
Сэдэв
tovch.mn
товч мэдээлнэ

Ч.Хүрэлбаатар: Зах худалдааны төв, үйлчилгээний газруудын түрээсийн төлбөрт ногдуулсан татварыг нэг удаа чөлөөлнө

2020 оны 02 сарын 28

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Монголбанкны Ерөнхийлөгч нар мэдээлэл хийж байна. Засгийн газрын хуралдаанаар Эдийн Засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг хэлэлцсэн юм. 

 

Өнөөдрийн хуралдаанаар нүүрс, газрын тосны экспортыг гуравдугаар сарын 15-наас хэвийн гүйцэтгэхээр боллоо. 

 

Мөн өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд зах худалдааны төв, үйлчилгээний газруудын түрээсийн төлбөрт ногдуулсан татварыг нэг удаа чөлөөлөх болжээ. Гэхдээ түрээсийн төлбөрөө буулгасан аж ахуйн нэгжүүдэд энэ хөнгөлөлтийг олгоно гэлээ. 

 

Түүнчлэн энэ хугацаанд төлөөгүй татварыг нэг удаа чөлөөлөх, Нийгмийн даатгал төлөөгүйгээс оногддог алдангийг тооцохгүй байх зэрэг шийдвэрүүд гаргаад байна.

 

Дэлгэрэнгүй мэдээлэл:

 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

  • Дарга нар түрээсэлүүлдэг биздээ татвар хөнгөлтөнд орно бас борчууд зээлиин өрөнд үлдлээ зээлиин багасгана гэхиин хүү бага зээл дарга нар авдаг

  • Зээл аваагүй нь хохь гэдэг шиг, төлчихсөн аан- үүд нь хохирохвы дээ!!!!