Т
О
В
Ч

Онцлох
Сэдэв
tovch.mn
товч мэдээлнэ

Мартын 8, Цэргийн баяр, Наурызын баяраар нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглолоо

2020 оны 03 сарын 02

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан  өчигдөр буюу гуравдугаар сарын 02-ны өдөр болж улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг болон орон нутгийн хуваарьт нислэг, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны гуравдугаар сарын 03-ны өдрийн 06:00 цагт нээхээр боллоо. 

 

 

Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийг 2020 оны гуравдугаар сарын 02-ны өдрөөс гуравдугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд түр зогсоов.

 

БНСУ, Япон Улс, БНИтали улс,  Лалын БН Иран Улсаас ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин эх орондоо зорчиж буй Монгол Улсын иргэдийг 2020 оны гуравдугаар сарын 02-ны өдрөөс гуравдугаар сарын 30-ны өдрийг дуустал зөвхөн агаарын замын “Буянт-Ухаа”, авто замын “Алтанбулаг-Хиагт” төмөр замын “Сүхбаатар-Наушки” боомтоор улсын хил нэвтрүүлэхээр болов.

 

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Олон улсын эмэгтэйчүүдийн баяр, Монгол цэргийн өдөр, Наурызын баяр зэрэг тэмдэглэлт өдрийг тохиолдуулан нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагад үүрэг болголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

  • Энэ сайтууд чинь нэг нэгнээсээ будаа идээд копи паст хийгээд тавиад бдаг юм уу.Өчигдөрийн шийдвэрүүдийг бүгд л 3 сарын 2нд хуралдаад гээд оруулсан байх юм.3 сарын 1нд хуралдаж 3 сарын 2ны 6 цаг орон нутгийн зам нээх шийдвэр гаргаа биз дээ

  • Tsergiin bayraar buh barilduulj ard tvmniihee uram zorigiig sergeemeer bn malnuudaa