БНСУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 6284 болжээ

Админ
2020/03/06

БНСУ-д баасан гарагт коронавирусний халдварын 518 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 6284-д хүрчээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын дийлэнх нь зүүн өмнөд нутгийн Дэгү хот, Умард Гёнсан мужид илэрчээ.

 

“Баасан гаргийн өглөөний байдлаар халдварын улмаас 42 хүн нас барсан. Тэдний дийлэнх нь өндөр настай, суурь өвчтэй хүмүүс байсан” гэж БНСУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлсэн байна.

 

Мөн нийт халдвар авсан хүмүүсийн 60 орчим хувийг 2.5 сая оршин суугчтай Дэгү хотын Шинчонжи сүмтэй холбоотой хүмүүс эзэлж байгаа аж. Баасан гарагт бүртгэгдсэн 518 шинэ тохиолдлын 367 нь Дэгү хотод, 123 нь Умард Гёнсан мужид илэрчээ. Ингэснээр Дэгүд 4693, Умард Гёнсанд 984 хүн халдвар авсан нь тогтоогджээ.

 

БНСУ-д өнгөрсөн хоёрдугаар сарын 23-нд түгшүүрийн улаан буюу хамгийн өндөр түвшнийг зарласнаас хойш эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд Дэгү, Умард Гёнсаны халдварын тархалтыг хязгаарлахад гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа юм.

 

https://montsame.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна