Сайн мэдээ: Шинжилгээнд хамрагдсан иргэдийн хариу сөрөг буюу халдваргүй гэж гарчээ

Админ
2020/03/11

Энэ сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн “Аэрофлот” компанийн онгоцоор ирсэн Бүгд Найрамдах Франц Улсын иргэнээс Шинэ коронавирусийн халдвар илрээд байгаа билээ.  Эрүүл мэндийн болон хууль хяналтын байгууллагууд тухайн иргэнтэй хамт нэг  онгоцонд  ирсэн  зорчигч, нисэх багийн бүрэлдэхүүнийг тусгаарлан, ажиглалтад авч шинжилгээнд хамруулсан. Тэдний дотор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд байгаа гэх мэдээлэл бий. Тэгвэл тэдгээр 26 иргэний шинжилгээний хариу гарчээ. Бүгд халдваргүй буюу сөрөг гарсан байна.  Хэдийгээр шинжилгээний хариу сөрөг гарсан ч  эдгээр  иргэдийг тусгаарлаж, журмын дагуу 14 хоног ажиглалтад байлгахаар болжээ.