Д.Нямхүү: Хамгийн ойрын хавьтлын 269 иргэнийг шинжилгээнд хамрууллаа, бүгд ХАЛДВАРГҮЙ гэж гарлаа

Админ
2020/03/15

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна. Халдвартай нь батлагдсан франц иргэнтэй хамгийн ойрын хавьталд орсон иргэдийг шинжилгээнд хамруулж дуусжээ. Өчигдөр хамгийн сүүлийн 54 иргэн буюу Дорноговь аймагт тусгаарлагдсан иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Ингэснээр тухайн иргэнтэй хавьталд орсон буюу хамгийн эгзэгтэй 269 иргэний шинжилгээ халдваргүй болох нь тогтоогдож, халдварын цар хүрээ хумигдаж, бүрэн хяналтад орсон талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ.