Д.Нямхүү: Франц иргэнд Монгол ээжүүд таныг хурдан эдгэрээрэй гээд өглөө болгон цайныхаа дээжийг өргөж байгаа гэж хэлсэн

Админ
2020/03/16

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.  ХӨСҮТ-д онош нь батлагдсан Франц иргэний биеийн байдал тогтвортой байгаа аж. Ханиалгалт нь буурч, хоолны дуршил нь нэмэгджээ. Мэдээллийн үеэр иргэдээс Франц улсын иргэнд хурдан эдгээрэй гээд шар тос, ил захидал авчирч өгснийг Д.Нямхүү захиралд өглөө. Д.Нямхүү  "Урам өгсөн ил захидал, шар тосыг маш хурдан тухайн иргэнд дамжуулж өгнө. Манай эмч нар тухайн иргэнийг тайвшруулахын тулд олон нийтийн сүлжээнд монгол ээжүүд таныг хурдан эдгээсэй хэмээсэн өглөө болгон цайы дээжээ өргөж байгаа гэж хэлсэн. Мөн гуравдугаар ангийн гурван сурагч англи хэл дээр захиа бичиж илгээснийг түүнд дамжуулсан. Захиаг уншаад, сайхан мэдээ сонсоод их уярч, сэтгэл өөдрөг байгаа" хэмээн хэллээ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна