Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөс (ГССҮТ) гаргасан сүүлийн үеийн тоон үзүүлэлтээр цахилгаан дугуй, суррон, скүүтер, мопед зэрэг бичил тээврийн хэрэгсэлтэй холбоотой осол, гэмтэл аюултай хэмжээнд хүрч, эрчимтэй өсөж байгааг анхаарууллаа.
Осол, гэмтлийн тохиолдол: 50-иас 2,792 хүртэл
2022-2025 оны хооронд бүртгэгдсэн тохиолдлыг харьцуулж үзвэл гэмтэгсдийн тоо 6 дахин өссөн байна:
2022 он: 50 тохиолдол
2023 он: 305 тохиолдол
2024 он: 532 тохиолдол
2025 он: 2,792 тохиолдол
Сүүлийн 4 хоногийн нөхцөл байдал
2026 оны 4 дүгээр сарын 10-наас 14-ний хооронд ердөө дөрөвхөн хоногийн дотор 48 осол бүртгэгджээ. Үүний:
73 хувь нь эрэгтэй
27 хувь нь эмэгтэй зорчигчид байв.
Осолд өртөгсдийн дийлэнх буюу 87.5% нь хамгаалах малгай хэрэглээгүй байсан нь амь нас, эрүүл мэндээрээ хохирох гол шалтгаан болж байна. Ердөө 12.5% нь л хамгаалалтын хэрэгсэлтэй байжээ. Мөн 4.2% нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон байна.
Бичил тээврийн хэрэгсэлтэй зорчигчдын хувьд "онхолдох" болон "автомашинд мөргүүлэх" эрсдэл хамгийн өндөр байна.
Мопед: 51.8% нь онхолдсон, 37% нь суудлын машинд мөргүүлсэн.
Скүүтер: 63.6% нь онхолдсон.
Суррон ба Цахилгаан дугуй: 66.6% нь онхолдож гэмтсэн.
Явган зорчигч: Гэмтсэн явган зорчигчдын 50% нь мопедод, 50% нь сурронд мөргүүлжээ.
Нийт тохиолдлын 27% буюу хамгийн их хувийг толгойн гэмтэл эзэлж байгаа бөгөөд үүний араас өвдөг, шилбэ (25%), шагай, тавхайн гэмтэл (16.6%) орж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна