Засгийн газар өглөө ээлжит бус хуралдаан зарлаж Оюутолгойн ногдол ашгийг хэрхэх талаар дахин хэлэлцэж, иргэдийн санал асуулгын дүнг сонслоо.
Энэ талаар Сангийн сайд З.Мэндсайхан сэтгүүлчдэд тайлбар өгөхдөө төсвийг хэлэлцэх явцад улстөрийн нам эвслийн гишүүд хуульд байхгүй агуулгаар иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл их хийсэн. Энэ хугацаанд ногдол ашгийг өөр зүйлд зарцуулья гэсэн 250 орчим зарчмын зөрүүтэй саналууд байнгын хороод дээр овоорсон байгааг хэлэв. Засгийн газрын өргөн барсан хуулиар бол нийгмийн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, тэр дундаа эрчим хүчний болон боловсролын асуудлыг шийдэхээр тусгасан.
Харин И-Монголиа цахим системийн санал асуулгад 96,6 мянган иргэн санал өгснөөс 56 орчим мянган иргэн Оюутолгойн ногдол ашгийг хуримтлалын сандаа хадгалж, эрүүл мэнд боловсрол, ипотекдээ зарцуулах санал гаргасан бол үлдсэн хувь нь эрчим хүчний дэд бүтцэд зарцуулах санал илгээсэн байна. Иймд Засгийн газар саналаа эргүүлэн татах гарцаагүй шахаанд орсныг Сангийн сайд З.Мэндсайхан мэдэгдлээ.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!