LIVE: БНСУ-аас ирсэн хоёр иргэн эмнэлгийн байгууллагаас COVID-19 ХАЛДВАР авчээ

Админ
2020/03/17


Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна.  Сөүл-Улаанбаатар, Берлин-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн гурван монгол хүний лабораторын эхний шинжилгээнээс "COVID-19" буюу шинэ коронавирусний халдвар илэрсэн. 


Энэ талаар ЭМЯ-ны ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “COVID-19 дэлхийн 165 улсад бүртгэгдээд байна. 14 улсад шинэ тохиолдол илэрсэн. Манай улсын хувьд өчигдөр шинээр гурван тохиолдол бүртгэгдлээ. Халдвартай нь тогтоогдсон иргэдийг ХӨСҮТ-д тусгаарлаж, бүрэн хяналтадаа авсан.

 

Эмнэлгийн байгууллагууд тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийг өвчлөл өндөр газраас ирж байгаа гэдэг утгаар бэлэн байдлаа бүрэн хангасан байсан. Онгоцонд ямар нэг хоол хүнс өгөөгүй тэр ч бүү хэл хоорондоо ярихгүй байх зөвлөмж өгч, эмч нар тандалт ажиглалт хийж ирсэн. Батлагдсан тохиолдлын хувьд тархвар судлал талааас хүн амд хал багатай. Ойрын хавьтлуудыг бүгд тусгаарласан. Тандалт, шинжилгээ авч байна. 


БНСУ-аас ирсэн хоёр иргэдийн хувьд тус улсад эмнэлгийн байгууллагад үйлчлүүлж байгаад халдвар байна. Тиймээс иргэдэдээ анхааруулж хэлэхэд аль болох эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхгүй байхыг сануулж байна. Эмнэлгийн байгууллага халдвар тархах голомт болж байна” гэлээ.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна