ЗГ: Зургаан сарын хугацаанд зээлийн ангилалд өөрчлөлт орохгүй

Админ
2020/03/18

Санхүүгийн тогтвортой байдлын  зөвлөл хуралджээ. Уг хурлын шийдвэрийн талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн дараах мэдээллийг хийлээ. 


-    Банкны харилцагчид, зээл авсан иргэд, ААН-үүд гээд 1000 гаруй иргэд, 1,5 их наяд төгрөгийн зээлтэй холбоотой асуудлаар хандсан. 


-    Өндөржүүлсэн бэлэн байдлыг өнгөрсөн 1 дүгээр сарын сүүлээр зарласан. Энэ үеэс эдийн засагт тодорхой хэмээнд хүндрэл гарч эхэлсэн. Бүх судалгаа хийгдэж байна. Эхний ээлжид зарчмын шийдвэр гарч байна.


-    Нийт зээлийн 90 гаруй хувь нь хэрэглээний зээл байна. Тиймээс 90 хоногийн хугацаанд үндсэн өр, зээлийн хүүг төлөхгүй байхаар хойшлуулж байна. 


-    Ипотекийн зээл гээд тодорхой хугацаандаа баригдсан  зээлийн хугацаа сунгагдана гэсэн үг.


-    Зээл бол гэрээгээр зохицуулагддаг. ААН-үүдийн хувьд гэрээнийхээ хугацаа нь дээр бүтцийн өөрчлөлт оруулах боломжтой. Үүнийг албан ёсоор журмаар зохицуулсан.


-    Хэрэглээний зээлд ангилал буурах эрсдэл байдаг. Энэ хугацаанд санхүүгийн сахилга батаа алдсан гэдэг утгаар ангилал буурахгүй.


-    Өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойшхи 6 сарын хугацаанд ямар ч ангилалд өөрчлөлт оруулахгүй.

 

- Гурван сар буюу 90 хоногийн хугацаанд зээл төлөөгүйгээс үүсэх алданги тооцогдохгүй. 

 

Санхүүгийн зохицуулах хорооны Д.Баярсайхан:


-    Банк бус санхүүгийн байгууллага, хадгамж зээлийн хоршоо системийн нийт зээл ийн 7,4 хувь дээр ажиллаж байна. 



-    ББСБ-аас авсан зээл дээр 120 хоногийн дотор ангилал буурахгүй.

 

- ББСБ, ХЗХ зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хоёроос дээш удаа өөрчлөлт оруулбал зээлийн ангилал нь буурдаг байсан. Үүнийг бууруулахгүй байхаар зохицуулж байна. 


-    Зээлийн өөрчлөлт дээр ангилал бууруулахгүй. 

 

Хэрэглээний зээлэнд: ЦАЛИН, ТЭТГЭВЭР, ИПОТЕК, МАЛЧИН, ЛИЗИНГ -ийн зээлүүд хамрах юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна