Д.Нямхүү: Франц иргэн би инээж байна, танд ч бас инээд бэлэглэе гэсэн

Админ
2020/03/23


Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Одоогоор манай улс 2033 иргэнийг тусгаарлан ажиглаж байна. Станбул –Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн  22, Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 52, Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байгаа 22 иргэнй шинжилгээнээс тус тус халдвар илрээгүй, энэ сарын 22-нд манай улсад сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй зэрэг сайн мэдээтэй байна.  Мөн халдвартай 10 иргэний бие сайжирч байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү  Халдвартай нь батлагдсан 10 иргэний биеийн байдал сайжирч байна. Хүнд байсан хоёр иргэний биеийн байдал нь тогтворжлоо.  Франц иргэний уушгийг  төхөөрөмжөөр нарийвчлан үзсэн . Өвчний улмаас бий болсон өөрчлөлтүүд нь эдгэрч, уушги нь дахин сэргэж эхэлсэн. Франц иргэн сайн мэдээ дуулгасан эмчдээ “Би инээж байна, танд ч бас инээд бэлэглэе” гэсэн мэссеж илгээсэн байсан” гэв. 
 

 


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.161
    2020/03/25

    Hurdan idgeerei

    Хариулах
  • 66.181.160.73
    2020/03/24

    эмч нар маань сайхан мэдээ дуулгахад сурвалжлага авч байгаа сурвалжлагч зураглаач нар нь алга ташиж баяр хүргэж байвал их урам болох байх даа

    Хариулах
  • 150.129.142.211
    2020/03/23

    Уран олдворлодог новш.

    Хариулах
  • 93.103.237.194
    2020/03/23

    Хариулах