Т
О
В
Ч

Онцлох
Сэдэв
tovch.mn
товч мэдээлнэ

С.ЭРДЭНЭ: ГАДААДААС АВЧРАХ ИРГЭДЭЭ ХЭН, ХААНА БҮРТГЭЖ БАЙГАА ЮМ БЭ, ЯАГААД ЭНЭ АСУУДАЛ НУУЦ БАЙНА ВЭ

2020 оны 03 сарын 23

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс өнөөдөр /2020.03.23/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнээс зарим асуудлыг тодруулсан юм.

 

-Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд цахимаар хуралдсан. Хуралдаанаар ямар асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн бэ?

 

-Ардчилсан нам өнгөрөгч бямба гарагт ҮБХ-ныхоо ээлжит XI хуралдааныг цахим хэлбэрээр зохион байгуулсан. Сонгуулийн хуулийн дагуу 2020 оны гуравдугаар сарын 25-ны дотор улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө боловсруулж, СЕХ  болон Үндэсний аудитын газарт хүргүүлэх үүрэгтэй. Энэ дагуу Ардчилсан нам цахим хурлаа  амжилттай зохион байгуулж, мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж баталсан бөгөөд хуулийн хугацаанд Үндэсний аудитын газар, СЕХ-нд хүргүүлэхэд бэлэн болсныг албан ёсоор мэдэгдэж байна. Бид энэ удаад мөрийн хөтөлбөрийн төслийг боловсруулахдаа нийгмийн бүлэг бүрийн төлөөлөл болсон ТББ, ААН, холбоод,  эрдэмтэн, судлаачид зэрэг нийт 20 гаруй мянган иргэдийн саналыг хүлээн авч, нэгтгэн боловсруулсан. Ардчилсан намын олон мянган жирийн гишүүд, дэмжигчдээс гадна  ҮБХ-ны гишүүд, бодлогын зөвлөлийн саналууд мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Мөрийн хөтөлбөрийн төсөл Үндэсний аудитын газраас батлагдаад ирэнгүүт орон даяар танилцуулах ажил эхэлнэ.

 

-Шинэ корона вирусын тархалттай холбоотой УИХ дахь АН-ын зөвлөлөөс шаардлага хүргүүлсэн. Энэ нь олон нийтийн дунд чамгүй шүүмжлэл дагуулсан. Та бүхний байр суурь хэвээрээ юу?  

 

-Үүсээд байгаа нөхцөл байдлын тухайд Ардчилсан намын зөвлөлийн байр суурь хэвээр байгаа. Аливаа асуудалд улс төрийн өнцгөөр биш илүү бодитоор шалтгаан, үр дагаварыг нь тооцож хандах хэрэгтэй. Бид нэг л удаа хариуцлагагүй алхам хийх юм бол үүсэх үр дагавар нь маш ноцтой төдийгүй нөхөж баршгүй хохирол амсана гэдгийг хаа, хаанаа сайтар ойлгож, ухамсарлах нь туйлын чухал. Вирусын тархалттай холбоотой улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүндрэх бодит эрсдэл тулгараад байна. Эрх баригчид энэ асуудлыг анхаарч, яаралтай арга хэмжээ авах шаардлагатай. Харамсалтай нь эрх баригчид хийрхсэн, хий хоосон, хөөсөрсөн мэдээлэл өгч, хэт тайвширсан байдалтай байна. Өнөөдөр дэлхий дахинд үүсээд байгаа нөхцөл байдлыг надаар хэлүүлэлтгүй та бүхэн мэдэж байгаа шүү дээ. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд энэ өвчний өмнө хүчин мөхөстөж байна.

 

Өвчний тархалт буураагүй байхад хэт бардам зангаар асуудалд хандах нь бидэнд тохиолдож болзошгүй ноцтой байдлын үндсийг тавих эрсдэлтэй.  Энэ бол Үндэсний аюулгүй байдал, Монгол үндэстний оршин тогтнох эсэхтэй холбоотой асуудал юм шүү гэдгийг дахин хариуцлагатайгаар сануулан хэлье. Гэтэл бидний тавьсан зарчмын дагуух шаардлага, байр суурийг зориуд мушгин гуйвуулж, улс төржүүлж байгаа нь увайгүй үйлдэл. Дэлхий дахинд 150-200 мянган Монгол иргэн ажиллаж, амьдарч байгаа гэдэг тоо  бий. Тэгвэл эдгээр иргэдийнхээ эрүүл, аюулгүй байдлын төлөө өнөөгийн эрх баригчид яг ямар бодит арга хэмжээ авсан юм бэ.

 

Тусгай үүргийн онгоцонд ямар хүмүүс сууж байгаа юм, хэн хяналт тавьж байгаа юм, ямар зарчмаар иргэдийг хамруулж байна гэдэг тухай бодит мэдээлэл алга. Гадаадад байгаа жирийн иргэд тусгай үүргийн онгоцонд сууж чадаж байна уу. Өнөөдөр гуравхан сая монголчуудын өмнө ганцхан алхмын цаана аюулын харанга дэлдэж байгаа нь үнэн. Үндэсний аюулгүй байдлаа бодож байгаа юм бол  уянгын халилаар бодит үнэнийг халхавчлах хэрэггүй. Эрх баригчид яагаад гадаадад байгаа иргэддээ туслах бодит арга хэмжээ авахгүй байгаа юм, Монгол төрийн бодлогыг гадаадад байгаа иргэддээ хүргэхгүй байгаа юм бэ. АН-ын зөвлөл зарчмын найман шаардлага тавьсан. Тухайлбал, халдвар авсныг нь  мэдсээр байж эрүүл иргэдтэй хамт тээвэрлэхгүй байх, тахлын голомтоос  ирсэн хүмүүсийг 28 хоногоос доошгүй хугацаанд тусгаарлах зэрэг зарчмын дагуу шаардлага тавьсан.

 

Түүнчлэн 1-2 удаагийн оношилгоогоор халдвар авсан нь илрэхгүй байх магадлал өндөр байгаа (6 удаа оношилж байж илэрсэн тохиолдол гарсан) учраас 6-аас доошгүй удаа оношилж, баталгаажуулах хэрэгтэй. Мөн тээвэрлэх, тусгаарлах явцад хэн нэгэн эрх мэдэлтэн, дарга нарын нөлөөнд автаж, дэглэм зөрчихгүй байх, эх орноо зорьж байгаа хүмүүсийг ялгаварлаж, танил,  албан тушаал харгалзахгүй байх, шаардлагагүй хүмүүс (зураглаач гэх мэт) тээвэрлэж эрсдлийн зэргийг нэмэгдүүлэхгүй байх нь чухал. Хамгийн гол нь  гадаадад амьдарч, суралцаж байгаа, эх орондоо ирэх боломжгүй иргэдээ тухайн улс орондоо эмнэлгийн аливаа тусламж үйлчилгээ авах, аюулгүй байдлаа хангахад дипломат болон эдийн засгийн туслалцаа үзүүлэх, эрсдлийн үеийн стандарт, төлөвлөгөө гаргаж ажиллах зэрэг зарчмын дагуу шаардлага тавьсан. Тиймээс байр сууриа цаашид ч хатуу хамгаална. 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

  • Эрдэнэ ээ чи, тэр их хөрөнгөнөөсөө туйлдаад байгаа ЭМ-ийн салбарт хандивлаач, эсвэл АН-ынхаа гишүүдийнхээ дунд хандивлах ажлыг зохион байгуулж энэ ажилд гар бие оролцооч, амаа хөдөлгөж, дэмий чалчиснаар таны сэвтсэн нэр төр сэргэхгүй нь магад үнэн. 8 настай балчираас 80 настай буурлууд өөрт байгаа бүхнээрээ хандив өргөсөөр байна.Туйлдаад байгаач, ард иргэдийнхээ төлөө зүтгэж байгаа төр засаг,эрүүл мэндийн салбар, онцгой байдал, цагдаагийнхний ажлыг бүү харлуул, дэлхий нийтэд тулгараад байгаа энэ аюул занал, таны шаардлага хүргүүлснээр зогсчихгүй...... ичиж үхмээр юм АН-ынхаан

  • Yag unen, yamar humuus ch haana burtguulj suugaad baigaan? Japan korea. Germanygaas busad ulsad baigaa mongolchuud n haana hend handaj herhen chartert bagtahiin? Biletee zahialsan buh humuus ochihiig husej baigaa. Dahin huselt garguulah bish, bilet zahialgiin daraallaar n humuusee avaach. Damjij ochih humuus n bur hetsuu baina, davhar davhar biletee zohitsuulah gej

  • Erdneegiin ygiig ardchilsan namiin uls oron ard tymnii niitiin erh ahsgiin tuluuh zarchimiin bair suuriig uhaj oilgohgyi bga eldeb yanziin ergyy teneg esergyytsliin komment bicheed bga tv.-nyydeer ynen uchriig n oilgoj bgaach uls turiin hiirhel us honzongoor erdene bolon ardchilsan namiin ner hyndiig songuuliin umnu gutaah zorilgotoi har piar hiij bga medee beltgegch setgyylch surbaljilagch nebtryylegchid bolon tsagaa oloogyi irgediig taltsuulsan ynen bodit baidliig gajuuduulsan tsag turiin yimeenii utga aguulgatai nebtryylgyyddiig tsatsaj bga tv.yyded huuliin hariutslaga hyleelgeh heregtei Ynendee gadaad dahi Mobgolchuudiin talaar zasgiin gazraas abch heregjyylj bga bodlogo n tuiliin teneg bn Tednii dald urt gartai erh medeltnyyded hamaarah tsuunhud yilchilj bga shiidberiig l Erdene bolon ARDCHILSAN NAM ESERGYTSEED BN ene erdniig gutaah gd bga yheryyded bolon hulsnii bicheech nart handaj helhed!!!

  • Эрдэнээ чи боль. АН ыг үргэлж дэмжиж байсан. Одоо огт дэмжихгүй.Чи цөөхөн Монголчуудын минь олон мянган хүний амийг гарзанд гаргах хэн бэ. Бид орон гэрээ зараад эмчилгээнд ирсэн. Бас олон бяцхан хүүхдүүд хагалгаанд ороод яаралтай харих гэж байна.Олон оюутан залуус халдвар авахгүй харих гэж яарч байна. Бид өөрсдөө групп үүсгээд ЭСЯ даа нэрсээ баталгаажуулж хүсэлтээ гаргасан. Чи хөгийн тэнэг юм битгий яриад бай. Монгол хүн юм бол хүний мөс чанараа гарга.

  • Одоо иймэрхүү юм ярьж иргэдийг буруу мэдээлэлд турхирсан юмнуудад онц байдлын үеийн ажиллагааг мушгиж бараг төрийн эсрэг юм ярьж байгаад нь хариуцлага тооцоо. Амтай энэ хоёр Э... юм уу. Дур зоргоороо авирлаж байх юм.

  • Карантин ямар чухал болохыг... Карантилахгүй бол ямар аюултай болохын шинэхэн тод жишээг дөнгөж сая мэдээллээ... 3 сарын 2-нд Италид хуралд суугаад ирсэн Саратов хотын НЯН СУДЛАЛЫН ТӨВИЙН ЗАХИРАЛ эх орондоо буцаж ирээд карантинд ороогүй, шууд их сургуульд хэдэн зуун оюутнуудад бүтэн 14 хоног хичээл зааж, Төв телевизэд очиж яаж биеэ хамгаалах, ямар үүрэгтэй болох, бусдад яаж халдварлахгүй байх гээд баахан доншуучилж байгаад, саяхнаас өвдөж хоёр уушиг нь хатгаанд автаж хүнд байдалтай СЭХЭЭНД байгаа гэнэ дээ. Тэр дарга авгай 14-хөн хоногт 3000 гаруй хүнийг, оюутнуудыг ихэвчлэн, сэжигтэй ангилалд оруулж, одоо тэр 3000 хүн бүгд гэрээр карантилагдсан буюу 10 хүн коронавирустай гэсэн нь зөвхөн өнөөдөр шинжилгээ нь батлагдсан байна. Цаашид хавьтсан хүмүүсийг эрэн сурвалжилж байгаа бөгөөд шинжилгээг олон удаа давтах шаардлагатай болсон гэнэ. Тус хотын эрүүл мэндийн яамны дарга дөнгөж сая мэдэгдэхдээ: ТЭР ХҮНИЙ БИЕИЙН БАЙДАЛ ЯМАР БАЙХ НАДАД ОГТ СОНИН БИШ. Тэр хүнээс болж халдвартай нь батлагдсан 10 хүний амь надад илүү чухал байна, яасан бол гэж айн сандарч байгаа карантилагдсан 3000 гаруй иргэд надад чухал байна... гэлээ. Иймд ГАДНААС ИРЖ БАЙГАА МОНГОЛЧУУД МИНЬ... ГУЙХ НЬ... Карантилагдах хугацаандаа ном ёсоор нь тэвчээртэй, томоотой хүн шиг байж, олон долоон юм ДОНГОСОХГҮЙ, ШААРДАХГҮЙ, ПЭЭДИЙХГҮЙ, 5 ОДТОЙ БУУДАЛД ШУВТ АМЬДАРЧ БАЙГААД ИРСЭН ЮМ ШИГ БҮЛТРЭХГҮЙ.. ГАРИГ АНДУУРАХГҮЙ...амаа хумхиад, аашаа далдруулаад, НЭРЭЭ МАРТААД, ЗҮЛЭГНЭЭС НАМХАН, УСНААС ЧИМЭЭГҮЙ БАЙЖ, 14 хоногоо ХҮН ШИГ өнгөрөөж, эмч, сувилагчийн уйгагүй хөдөлмөрийг, ард түмний сонорыг хүндэлж, гэр орондоо эрүүл саруул очих нь чухлаас чухал гэдгийг ойлгож, НЭГ УДАА Ч ГЭСЭН ТАРХИА ЗАЛГАЖ БОД. МОНГОЛ УЛС ЧИНИЙ ТӨЛӨӨ ЧАДАХААСАА ИЛҮҮГ ХИЙЖ БАЙГААГ УХААР. Энэ айхтар вирустай хамаагүй ТОГЛОЖ болохгүй гэдгийг дэлхий дахинд харууллаа. copy БУРХАН МИНЬ

  • Ардчилсан намыг энэ эрдэнэ гуай гутаагаад байх юм тэнэг юм болов

  • Ганц 2 улс төрчид л ирсэн байна ш дээ. Тэгээд өөрөө нэрийг нь зарлаач

  • С.Эрдэнийн ярьж, бичээд байгаа зүйлд буруу зүйл алга. Битгий улс төржиж, харлуулж, талцуулж бичээд бай. Та нар хэн нэгнийгээ энэ аюулт өвчнөөр алдаж, шатаах зууханд орж эхлэх үедээ л ойлгох байх. Тэр үед энэ өвчнийг гаднаас авч ирсэн Монголчуудаа, оруулж ирэхийг зөвшөөрсөн сайд, дарга нараа яаж харааж зүхэхийг, хамт гаднаас ирсэн хамаатан садан, ах дүүсээ яаж ад шоо үзэхийг төсөөлж л байна. Бидний нөгөө соёлтой, боловсролтой, өндөр хөгжилтэй европын улсууд чинь жинхэнэ энэ зан араншинг гаргаад үнэн нүүр царайгаа харуулаад эхэлсэн шүү дээ!!!!! Гадаадад байгаа Монголчуудаа бодож байна. Үндсэн хуулинд тэгж заасан, энэ тэр гэж хийрхэхээ болиод тусгаарлалтын хугацааг 21-31 хоног болгож, оношлогоо, шинэжилгээг ойр ойрхон авч төв суурин газраас зайдуу тусгаарлаж, төрийн төмөр нүүрийг харуулж, ажиллах хэрэгтэй. Үнэндээ бол 10 тохиолдол, 2000 орчим тусгаарлалтад эрүүл мэндийн салбарынхан маань сэнсэрч эхлээд байгаа шүү!!! Одоо 14 хоногийн дараа дахин авч ирэх нөхдүүд чинь харин бага оворын цөмийн бөмбөгний хэмжээтэй аюул ирнэ шүү!!! Гуйж түүж, ирчихээд яршиг төвөг болоод байгаа малаас дор нөхдүүдийг хатуу шийтгэж, бусадад нь жишээ болгож харуул. Хүний нутагт гөлөгний ч хэмжээнд байж чадахгүй өт хорхой шиг хоосон язагнаж байж ирчихээд хэн бэ? Тэд нар

  • Ene odoo yu geed l bun bun geed hen ch sonirhohoo bolij dee huurhii.

  • Эрдэнээ минь зүгээр үү хаа хамаагүй юм үсчээд өөрт тохиолдож буй үйл явдлаа дэлхий улс орнуудын хэмжээнд авч хэрэгжжүүлж буй асуудалтай хутгаж бүү ярь. Танай намын залуучууд тун үнэн яриад байгаа шүү. Их сандарч бухимдсан хүн байна аа эхлээд өөрийнхөө асуудлыг цэгцэл. Өөрийн чинь бузар булайг шалгаж байгаа байх намдаа битгий нялзааж намаа бүү гутаа сонгууль дөхсөн үёд намынхаа нэрийг бүр шавартай хутгах юмаа . Мянга мянган жирийн гишүүд дэмжигчид чиний энэ болчимгүй үгнээс болж дорд үзэгдмээргүй байх юм.

  • энэ э нүүдэд хийх юм байдаггүй бх даа

  • Энэ эргүү малнууд шоудахаа хэзээ болих юм вэ. Өвчин зовлонгоор дөрөөлж төрд гарах гэж ядсан гахай хужаа хоёр

  • IP: 103.212.119* Яг үнэн

  • Эрдэнээ,чамаас арай гайгүй сийрэг толгойтой,эх орон ард түмнээ гэсэн чин үнэнч сэтгэлтэй, чамаас хэд дахин илүү боловсролтой,бас хэд дахин илүү чадвартай хүмүүс одоогийн Засагт байгааг ард түмэн харж,мэдэж байгаа шүү.Чиний наад яриад байгаа бүх зүйлийг чинь энэ Засаг аль эрт тооцоолоод, хийдгээ хийгээд байна.Харин эсгий хийх газар нохой хэрэггүй гэгчээр та болон танай АН, энэ юм хийж маш завгүй байгаа хүмүүст бүү саад бол.Зүгээр л мөрөөрөө зайлвал яасын бэ.

  • Улс төр хийх хэрэггүй. Хамтараад ажилла.

  • Ene 2 E nvvd garch ireheer koronabirvs garch ireed bh yum guij bitgii garch ir