Б.УУГАНБАЯР: ХООЛ ХИЙГЭЭД БООРЦОГТОЙ ӨГӨХӨД АЖИЛТНЫ НҮҮР РҮҮ ШИДСЭН ТОХИОЛДОЛ Ч ГАРСАН

Админ
Өчигдөр 12 цаг 03 минут


Шинэ төрлийн коронавирус гарсантай холбогдуулан гаднаас ирсэн иргэдийг 14 хоног тусгаарлах байранд байрлуулж, ажиглаж байгаа. Гэвч тус байранд байрлаж буй иргэд хоол, байраа голох зэрэг асуудлууд гарсан ч одоо байдал хэвийн болжээ. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр Өдрийн сонинд өгсөн ярилцлагандаа дурдсан байна. 

 

Тэрбээр “Улаанбаатар хотод байгаа тусгаарлах байрны иргэдийн санал гомдол ерөнхийдөө жигдэрсэн. Эхэндээ байр хүйтэн байна гэсэн гомдол гарч байлаа. Хоол идэхгүй байна, хоол хийгээд боорцог өгөхөд нь нүүр рүү шидсэн тохиолдол хүртэл гарсан. Маш хүндрэлтэй байсан.
Оюутнууд маань залуу хүүхдүүд учраас хөдөлгөөн ихтэй, тусгаарлах байрны дэг журам сахихгүй, дамжин өнгөрөх байранд олон цаг байлгалаа гэдэг ч юм уу асуудал байна.


Варень түрхээд өгсөн талхыг идэхгүй гээд шидсэн тохиолдол ч байна. Энэ мэтчилэн асуудал их гарсан. Энэ бүхэнд манайхаас гадна цагдаагийн байгууллагаас хяналт тавьж ажиллаж байгаа. Зарим тохиолдолд бид эцэг, эхчүүдэд хүүхдэдээ анхаарал тавьж ойлгуулж хэлэхийг хүртэл мэдээлэл хийхдээ зөвлөж байна. Одоо овоо жигдэрч байна.


Тусгаарлалтын эхэнд иргэдийн зүгээс иймэрхүү асуудлыг гаргаж байгаад хоёр гурав хоногоос дасаад ирэхээрээ арай өөр болж төрийн зүгээс хийж буй ажлыг ойлгож хүндэтгэх хандлага ажиглагддаг. Одоо бол хоол, байрны дулаантай холбоотой асуудал гарахгүй байгаа. Мэдээж дийлэнх нь дүрэм журмаа дагаж мөрдөж байгаа ч олны дунд нэг, хоёр хүн өөр санал бодолтой байх, эсэргүүцэх үзэгдэл байх юм л даа.


Тиймээс цагдаагийн байгууллагатай хамтран иргэдэд мэдээлэл өгөх, таниулах ажлыг хийнэ. Хэрвээ бүр ноцтой зөрчил гаргах юм бол тусгаарлалтын арга хэмжээ дуусахаар хуулийн дагуу хатуу хариуцлага тооцох болно. Одоогоор улсын хэмжээнд 24 цэгт 2,108 хүн тусгаарлалтад байна.

 

Улаанбаатараас гадна Баян-Өлгий, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Орхон, Хэнтий, Ховд, Увс, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг аймгуудад иргэд тусгаарлагдаад байна. Ялангуяа сүүлийн үед Дархан-Уул, Сэлэнгэ, Баян-Өлгийн аймагт ачаалал их байна” гэжээ. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.80.211.104
    2021/03/09

    Tsergiin Erunkhii surguuliig ar talin ajiltan tugssun tegeed l or khunjul gudas devsger hoolni heruul hiideg jijig gar daa

    Хариулах