Д.Нямхүү:  Коронавирусний халдвар авсан 10 хүний биеийн байдал тогтвортой байна

Админ
2020/03/25


ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Нийслэлийн 6 дүүргийн эмнэлгүүдээс энэ сарын 23-нд санамсаргүй түүврийн аргаар 28 хүнээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй. Энэ нь уушгины хатгалгаатай хүмүүст коронавирус байна уу гэдгийг харуулдан тандаж буй ажил. Алтанбулагийн боомтоор энэ сарын 23-нд орж ирээд Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 2, Орхон аймагт нэг, нийт гурван хүнээс коронавирус илрээгүй байна.

 

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 186 хүн тандалт хяналтад байна. Одоогоор Истанбул-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн хүмүүсийн шинжилгээг хийж байна. Коронавирусний халдвар авсан 10 хүний биеийн байдал тогтвортой байна.  ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийн дагуу өвчтөний хамар, залгиур, цэр, цус буюу ийлдэс, өтгөн шингэнд лабораторийн шинжилгээ хийж байна. Хяналтад байгаа хүмүүсийн шинжилгээг өдөр бүр протокол хөтөлж, эмчилгээний үр дүнг харьцуулан хянаж байгаа. Эмчилгээ хийж, бүрэн эдгэрсэн хүнийг гаргахдаа шинжилгээ хийж баталгаажуулдаг. Хэрэв дутуу эдгээвэл халдвар тараах эрсдэлтэй учир дүрэм журмыг мөрдөж байна.

 

Мөн 14 хоног тусгаарлагдаад гарч буй хүн гэртээ 14 хоног өөрийгөө тусгаарлах ёстой. Тухайн хүн гэртээ өөрийгөө хариуцлагатай хянах нь чухал юм. Энэ системийг тагнуул, цагдаа, онцгой байдлын  байгууллагатай хамтарч хянаж байгаа" гэв.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.