ШҮҮХ ШУДАРГА БУСАА НОТЛОВ #эрдэнэт49

Админ
2019/03/07

Харсаар байтал эрдэнэбилэгтнүүдийг шүүх тавиад явуулчихлаа. Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр эрдэнэбилэгтнүүдийг цагдан хорьж, шалгах тухай ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын хүсэлт, нийслэлийн хяналтын прокурорын шийдвэрийг хүлээж авсангүй. “Хорих шаардлагагүй” гэсэн хоёрхон үгээр шийджээ. Тэрхүү шүүгч нь УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийн хүү Идэр. Д.Хувьтөгөлдөр 1996-2000 онд АН-аас УИХ-ын сонгуульд өрсөлдөж, сонгогдсон. АН-ын ахмад гишүүн. ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар тэднээс мэдүүлэг авах гээд удаа дараа дуудаад очихгүй болохоор нь ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрынхнаар авчруулсан нь тэр шүү дээ. Дуудахаар очдоггүй, мэдүүлэг авах гэхээр дуугардаггүй тийм хүмүүсийг цагдан хорих шаардлагатай гэж цагдаа үзсэн. Гэтэл шүүх суллачихав. 


Зөв, бурууг дэнсэлж, хуулийн хүрээнд, шударга үнэний төлөө ажиллах тангарагтай шүүгч нар яагаад ийм шийдвэр гаргав? ХХБ Улсын дээд шүүхэд хүнээ шургуулчихсан гэдэг нь олонд ил болоод байгаа. Тэгвэл Сүхбаатар дүүргийн шүүхэд бас эрдэнэбилэгтнүүдийн гар хөл байдаг юм биш биз. 


Мафи болтлоо өргөжсөн МАНАН дэглэмийг нураах нь буруу юм уу? Засгийн газрыг танхимаар нь авлигадаж байгаад төрийн өмчийг төрийн мөнгөөр хувьдаа худалдаж авах нь зөв юм уу? 10 мянган төгрөг хүнээс хулгайлсан хүн хуулиар шийтгүүлж байхад 360 тэрбум төгрөг төрөөс завшсан хүн зүгээр яваад байх ёстой юу? Шүүгчид ээ!


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна