Т
О
В
Ч

Онцлох
Сэдэв
tovch.mn
товч мэдээлнэ

Цуврал дэлбэрэлтэд өртөж амиа алдсан хүний тоо 262 болж нэмэгджээ

2019 оны 04 сарын 22

Шри-Ланка улсад ням гарагт болсон найман дэлбэрэлтэд өртөж амиа алдсан хүний тоо 262 болж нэмэгдэж, 452 хүн шархадсан гэж телевизийн “News 1st” суваг мэдээлжээ.

 

Дэлбэрэлтүүдийн улмаас 215 хүн амиа алдаж, 450 хүн шархадсан гэж урьд нь мэдээлж байв. Халдлагуудын гол бай нь христийн шашинтнууд, тэр дундаа Шри-Ланкагийн христийн шашинт хүн амын дийлэнх олонхыг эзэлдэг католиг шашинтнууд байсан бөгөөд жил бүр тэмдэглэдэг Улаан өндөгний баярыг тааруулж үйлджээ.

 

Эхний зургаан дэлбэрэлт Коломбо, Негомбо, Баттикалоа гэсэн гурван хотын гурван сүмд болон тансаг зэрэглэлийн гурван зочид буудалд, долоо дахь нь тус улсын баруун нутгийн арал дээр, найм дахь нь Коломбо хотын захын хорооллын орон сууцны цогцолборт болсон байна.

 

Хамгийн сүүлийн мэдээллээр, амиа алдсан хүмүүсийн дотор Дани, Япон, Пакистан, Марокко, Энэтхэг, Бангладеш, БНХАУ, Нидерланд, АНУ, Турк болон Их Британи улсын иргэд байжээ. Шри-Ланкагийн эрх баригчид цуврал дэлбэрэлт үйлдсэн хэрэгт холбоотой байж болзошгүй 13 хүнийг баривчилсан байна. Халдлагуудыг үйлдсэн байж болзошгүй ачааны машинуудыг цагдаа нар илрүүлжээ.

 

“Daily Mirror” сонинд мэдээлж буйгаар, дэлбэрэлтүүдийг амиа золиослогч террористууд үйлдсэн байж магадгүй байна. Одоогийн байдлаар, хэт давруу үзэлтнүүдийн бүлэглэлүүдээс нэг нь ч халдлагын хариуцлагыг өөртөө хүлээгээгүй байгаа юм.

 

Эх сурвалж 

Д.Жаргал

Jargal.d@montsame.mn

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл