Монголын бяцхан мисс Best Princess of the world-2019 тэмцээнд түрүүлжээ

Админ
2019/04/26

Дэлхийн хүүхдийн хүмүүнлэг, соёлын фестиваль болох “Дэлхийн бяцхан мисс-2019” тэмцээн Гүрж улсын Тбилиси хотноо дөрөвдүгээр сарын 21-27-ны хооронд зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд 40 гаруй орны бяцхан миссүүд эх орноо төлөөлөн оролцсон бөгөөд Монгол Улсаа төлөөлөн оролцсон таван настай Гансүхийн Сарангоо охин “Best Princess of the World-2019” тэмцээний Тэргүүн дээд “Little Star of the World”шагналыг хүртэж, “Дэлхийн бяцхан мисс-2019” титмийн эзэн болжээ. “Little Star of the World” шагналын эзнээр тодорсон Гансүхийн Сарангоо нь Баянгол дүүргийн 98-р цэцэрлэгт явдаг бөгөөд “Дэлхийн бяцхан мисс-2019” тэмцээний авьяас төрөлд Орчин үеийн бүжгээр оролцсон нь шүүгчдээс өндөр үнэлгээ авсан байна.





Бяцхан мисс Гансүхийн Сарангоо нь “Best Princess of the World-2019” тэмцээний Тэргүүн дээд “Little Star of the World”- шагналыг хүртсэнээр ирэх долдугаар сард зохиогдох Хүүхдийн соёл урлагийн их наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхийн эзнээр давхар шагнагджээ. Бяцхан мисс охины Хүүхдийн соёл урлагийн их наадамд оролцохыг зардлыг зохион байгуулагч тал 100 хувь даах аж. “Best Princess of the World-2019” тэмцээний Тэргүүн дээд шагнал, титмийг хүртсэн Г.Сарангоо нь өмнө нь эх орондоо зохиогдсон“Бяцхан мисс-2018” тэмцээний “Тэргүүн мисс”, “Мөнгөн титим” хүртэж байжээ. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна