ГУДАМЖИНД ТОГЛОЖ БАЙСАН ОХИН СУРАГГҮЙ БОЛООД 14 ХОНОЖ БАЙНА

Админ
2019/04/29

 

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Бумбат багт энэ сарын 14-ны өдөр  гэрийнхээ ойролцоох гудамжинд тоглож байсан есөн настай охин сураггүй алга болоод 14 хонож байна.  Охин  18.00-19.00 цагийн хооронд гудамжинд тоглож байгаад гэртээ орж ирэхгүй байсан учраас  ар гэрийнхэн нь ойролцоох газраар  хайжээ. Олдоогүй тул хуулийн байгууллага хийгээд Онцгойд хандсан байна. Улмаар ар гэрийнхэн нь энэ сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт охиныг  сумын төвөөс  баруун урд зүгт  хоёр км-т байдаг тогтоол усанд эрэн хайх хүсэлтийг гаргажээ. Аймгийн Онцгой байдлын газрын  алба хаагчид эрэн хайх ажиллагааг 27-ны өдөр хүртэл  зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй байна. Тиймээс тус аймгийн Цагдаагийн байгууллагаас дахин мөрдөн шалгах ажиллагаа хийхээр болсон байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна