Хүнд өвчнөө тэсвэрлэлгүй өөрийгөө буудсан байж болзошгүй

Админ
2019/04/29

Өнгөрсөн баасан гарагийн үүрээр буюу 06:00 цагийн үед 100 айлын автобусны буудлын баруун талд эрэгтэй хүн духан тус газартаа бууны шархтай нас барсан харамсалтай хэрэг гарсан. Албаныхан хохирогчийг 61 настай Ж  болохыг нь тогтоож ТОЗ-8 маркийн ангийн буугаар өөрийгөө буудаж хөнөөсөн байж болзошгүй хэмээн мэдэгдсэн. Учир нь тэрээр өвчний түүх дээрээ хүнд өвчтэйгээ бичиж, тэсэж тэсвэрлэшгүй ихээр өвдөж байгаагаа бичсэн байжээ.  Мөн талийгаач нас барахаас өмнөх өдөр зуслан руугаа очиж ТОЗ 8 маркийн буугаа аваад ийнхүү шөнө нь зуун айлд ирж өөрийгөө егүүтгэсэн гэх мэдээлэл байна. Талийгаачийн амиа хөнөөсөн байж болзошгүй галт зэвсэг болох ТОЗ-8 маркийн буу хэргийн газраас алдагдсан бөгөөд тус бууг СБД-т байрлах хүнсний дэлгүүрээс олж тогтоожээ. Уг буу нь талийгаачийн эцгээс өвлөсөн эдлэл аж. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн дүгнэлт 21 хоногийн дараа гарна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна