УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагийн нөхөр ажиллагсадтайгаа зүй бус харьцсан хэмээн ажлаасаа чөлөөлөгджээ

Админ
2019/04/30


Жил гаруйн өмнө УИХ-ын гишүүн Ц.Цогзолмааг БСШУ-сайдаар ажиллаж байх үед нөхөр нь “Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар, охин нь БОАЖЯ-ны газрын даргаар томилогдсон гэх мэдээлэл гарч, Засгийн газрын гишүүний нөхөр, хүүхэд өндөр албан тушаалд томилогдох нь ёс зүйн хувьд хэр зохимжтой вэ, магадгүй гэр бүлийнхээ хүмүүсийг томоохон албан тушаалд очиход Ц.Цогзолмаа сайдын нөлөө байсан юм биш биз гэх хардлага нийгэмд үүсч багагүй шуугиан дэгдээж байсан.

 

Энэ бүхэнд эрхэм гишүүн “Манай нөхөр мэргэжлээрээ л ажиллаад явж байгаа. Тэр хүмүүс мэргэжлээрээ л ажилладаг” хэмээн хариулсан байдаг. Гэвч түүний нөхөр өндөр албан тушаалдаа удаан тогтож чадсангүй бололтой. Ажиллагсадтайгаа зүй бус харьцдаг хэмээн ажлаасаа чөлөөлөгдсөн байна. 


Мэдээллийг дэлгэрүүлбэл "УБДС" ТӨХК –ийн хувьцаа эзэмшигчдийн хурал энэ сарын 25-ны өдөр болж, гүйцэтгэх захирал Ч.Саранжавыг чөлөөлөх шийдвэр гаргажээ. Учир нь тэрбээр  2018 оны контрактын биелэлт хангалтгүй, ТУЗ-ын шийдвэрийг биелүүлдэггүй, ажиллагсадтайгаа зүй бус харьцдаг, хүнд суртал гаргасан, үүрэгт ажлаа муу хийсэн байна. Тиймээс хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн захирлын контрактыг цуцлаж арга хэмжээ авахыг Төлөөлөн Удирдах Зөвлөлд удирдамж болгосон байна.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна