Ж.Батзандан С.Зориг агсны хэргийг шалгах түр хорооны даргаар сонгогдлоо

Админ
2019/05/02

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий тус Түр хороог УИХ-аас байгуулсан. Түр хороо анхны хуралдаанаа хийж, даргаа сонгосон байна. УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Түр хорооны даргаар сонгохоор УИХ-д танилцуулж гишүүдийн 81.6 хувь нь дэмжлээ. Хүний эрхийг хамгаалагчийн асуудал хариуцсан НҮБ-ын тусгай илтгэгч М.Форст 2019 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсад ажиллаж байгаа аж. Түр хорооны төлөөлөл уулзалт зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна. Мөн Түр хорооны үйл ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн яамны зүгээс бүх хэлбэрээр дэмжин ажиллана гэдгээ ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж онцолсон байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна