С.Жавхлан УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарын намд элссэнээ зарлалаа

Админ
2019/05/02

УИХ-ын гишүүн С.Жавхлан УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар шинэ нам байгуулж байгаагаа мэдэгдэж, гишүүд элсүүлэх ажлаа эрчимтэй хийж буй. Тэгвэл тус намд УИХ-ын гишүүн С.Жавхлан элсэж буйгаа мэдэгдэж мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ талаараа  “Өнгөрсөн хугацаанд шударга, зөв гишүүдтэйгээ хамтарч нэгдээч гэсэн санал их ирсэн. Улс төрийн ганцаардлыг чинь харахад хүнд байна гэсэн. Үнэхээр ч улс төрд ганцаараа байх үнэхээр хэцүү юм. Ганц хүн айл болохгүй ганц мод гал болохгүй гэдэг шиг улс төрд би их ганцаардсан. Л.Болд, Ж.Батзандан гишүүн надад удаа дараа санал тавьсан. Энэ дагуу маш удаан судалсны эцэст уг намд элсэхээр боллоо. Уг хоёр гишүүнтэйгээ хамт тулгын гурван чулуу болж үнэний галыг бадраах гэж байна. Шударга иргэдийн нэгдсэн эвсэлд орж дуу хоолой, хурай болж ажиллана. Цаашид олон ажил хийх болно” гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна