Салаавч гаргаж танхайрсан А.Сүхбат ёсзүйн хариуцлага хүлээх үү

Админ
2019/05/09

Төрийн ордонд салаавч гаргасан гишүүдийг тоог А.Сүхбат нэмлээ. Түүний байнгын хорооны хурал дээр салаавч гаргаж буй бичлэг цахимд тархаад байна. Бичлэгээс харахад тэрбээр өчигдөр байнгын хороон дээр Б.Пүрэвдорж гишүүнтэй ам муруйхдаа ийм үйлдэл хийгээд амжжээ. Түүний гаргаж буй үйлдлийг Мурат гишүүн хэд хэдэн удаа зогсоохыг оролдсон ч амжилт олоогүй байна. Бичлэгийг харсан жиргээчид “А.Сүхбат Туул голын загасны сүв судлах ажлаар явж ядраад түмпэн мах идэх гээд сууж байж. Гэтэл Пүүжий "Ийм ихээр идэж болохгүй. 180 гр-аас хэтэрлээ" гэж уурласан учраас салаавч гаргажээ. Дунд нь сууж байсан Мурат гишүүн "Та хоёр өөр юм гарга" хэмээн бухимджээ” хэмээн хошигнож байна.

 Гэхдээ энэ бол инээдэм биш. Ер нь манай саарал ордонд суудаг нөхдүүд салаавч гаргаж саваагүйтсэн тохиолдол хэд хэд бий. Тодруулбал УИХ-ын гишүүн асан Т.Сайхансамбуугийн ёс зүйгүй үйлдэл ихээхэн шүүмжлэл дагуулж, эцэст нь ард түмнээсээ уучлалт гуйсан. Тэрбээр зүгээр л наргиж байсан юм хэмээн учирласан бол УИХ-ын гишүүн асан Г.Баярсайхан чуулганы хуралдаан дээр салаавч гаргаж У.Хүрэлсүхэд дэлсүүлж байсан удаатай.  

Гэвч эдгээр гишүүдийн хэн хэн ёс зүйн хариуцлага хүлээгээгүй.  Харин Зөрчлийн хууль алхам тутамд мөрдөгдөж байгаа энэ үед салаавч гаргаж танхайрсан УИХ-ын гишүүн А.Сүхбат ёсзүйн хариуцлага хүлээх үү???

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна