Оюутолгойн гэрээний үеэр 4-5 хүн авлига авсан байж болзошгүй

Админ
2019/05/14

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Оюу Толгой”-н талаар сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Оюутолгойн гэрээний үеэр авлига авсан байж болзошгүй эрх бүхий 4-5 хүнийг АТГ шалгаж байгаа гэх мэдээллийг өглөө.  Тэрбээр энэ талаар “АТГ-т шалгагдаж байгаа эдгээр хүмүүсийн нэрийг одоогоор зарлах боломжгүй.  Мөн зарим компанид давуу эрх өгсөн байж болзошгүй зүйл байгаа. Жишээ нь, “Модерн Номадс” компани “Оюу толгой”-н катеринг нийлүүлэхэд, зарим шатахуун түгээхтэй холбоотой “Оюу толгой”, “Рио Тинто” давуу эрх олгох хэлцэл үүссэн байж болзошгүй гэж үзэж байгаа юм билээ” гэлээ. Түүнчлэн “Оюу толгой” гэрээг шалгах Ажлын хэсгийн дүгнэлт УИХ-аар хэлэлцэгдэж нэгтгэгдээд, АТГ, Аудитын дүгнэлт мөн ирснээр Засгийн газар энэ асуудлыг хэлэлцэж, эцсийн байр сууриа илэрхийлэх боломжтой гэдгийг Л.Оюун-Эрдэнэ сайд тайлбарлалаа.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна