Нагац ахдаа хуруугаа тасдуулсан охины хагалгаа 12 цаг үргэлжиллээ

Админ
2019/05/15

Нагац ах нь долоон настай охин дүү рүүгээ халуун ус цацаж, дөрвөн хурууг нь тасдсан хэрэг гарсан. Энэ талаар цагдаагийн байгууллагаас “СБД ийн 17-р хорооны нутаг дэвсгэрт “Бага насны хүүхэд бусдад зодуулсан байна” гэсэн дуудлага 2019-05-14-ны өдрийн 22 цагт ирсэн. Мэдээллийн дагуу Сүхбаатар дүүрэг дэхь цагдаагийн хэлтсээс очиж шалгалтын ажиллагаа явуулж байна. Урьдчилсан байдлаар долоон настай эмэгтэй хүүхэд гурван хуруу нь тасарсан байдалтай байсан. Хохирогчийг яаралтай эмнэлэгийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Гэмтлийн эмнэлэгт яаралтай хагалгаанд орж байсан гэсэн мэдээлэлтэй байна. Энэ хэрэгтэй холбогдуулан нагац ах болох 51 настай Ш гэгч эрэгтэйг хэрэгт холбогдуулан шалгаж байна. Нагац ах нь тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдсон. Ийм тохиолдолд хүнд төрлийн гэмт хэрэгт тооцогддог. Гэмтлийн зэрэг нь шүүх эмнэлэгийн дүгнэлтэд үндэслэн гаргана” гэх мэдээллийг өгсөн. Тэгвэл хохирогч охины хагалгаа дуусчээ. Өчигдөр 02 цагийн үед эхэлсэн хагалгаа 13 цагийн орчимд дууссан байна. ГССҮТ -ийн Бичил мэс заслын эмч Д.Даваажаргал энэ талаар “Өчигдөр орой 23 цагт хэвтсэн. 2 цаг 15 минутанд хагалгаа эхэлсэн 13 цагт хагалгаа дууссан. Баруун гарын нэг хоёрдугаар хуруу нэг хоёрдугаар зооноороо тасарсан. Зүүн гарын 3 4 дүгээр хуруу нэг хоёрдугаар үеэрээ бүрэн тасарсан гэмтэлтэй ирсэн. Дээрээс нь гуяны урд гадаргуу түлэгдсэн байсан. Толгойндоо өнгөц гэмтэл авч анхны тусламж хийгдэж оёдол тавигдсан. Одоо буцаж нөхөн төлжих нь хугацаанаас шалтгаална. энэ хүүхдийн хувь эхний үеүд учир сэргэх магадлал өндөртэй” гэжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна