Л.Оюун-Эрдэнэ: Махны үнэ өсөхөд хэд хэдэн зүйл нөлөөлсөн

Админ
2019/05/17

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ махны үнийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Махны үнэтэй холбоотой асуудал үүссэн. Хэд хэдэн шалтгаан байна гэж Мэргэжлийн хяналтын газар болон бусад байгууллагууд үзэж байгаа юм билээ. Махны үнэ нэмэгдэхэд нэгдүгээрт цаг агаарын байдал нөлөөлсөн. Хоёрдугаарт, үхрийн мах экспортонд гаргасанаас үүдсэн. Мөн  экспортын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулж их хэмжээгээр мах нөөцөлсөн байж болзошгүй нөхцөл байдал үүссэн байна. Өөрөөр хэлбэл зөвшөөрөл аваагүй ААН-үүд их хэмжээний мах нөөцөлсөн нь хомсдол үүсгэж, үнэ өсөхөд нөлөөлсөн байна. Хууль зөрчсөн асуудал байна уу гэдгийг холбогдох байгууллагууд нь хянаж байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар махны экспортод тодорхой хэмжээний квот тогтоох эсэх асуудлаар ярилцаж байна” гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна