Д.Тогтохсүрэн: Ш.Раднаасэд намаас, бүлгээс гарах асуудлаа албан ёсоор тавиагүй

Админ
2019/05/20

УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийж байна. Хуралдаанаар УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцсэн Татварын багц хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авах эсэхийг хэлэлцжээ. Мөн "Оюутолгой"-н гэрээний хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг сонссон байна. Улмаар бүлгийн гишүүд Ерөнхийлөгч Татварын багц хуульд бүхэлд нь хориг тавьсаныг хэлэлцээд, бүлгийн гишүүдийн 100 хувийн саналаар хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзжээ. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт МАН-ын Хяналтын зөвлөл УИХ-ын хоёр гишүүнд 5 жил хүртэлх хугацаагаар улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Намын бүлэг уг шийдвэрийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн бөгөөд намын Удирдах зөвлөл ч мөн уг шийдвэрийг хүлээж авах боломжгүй гэх шийдвэр гаргажээ. Мөн тус шийдвэртэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг намаасаа гарах өргөдөл өгсөн гэх мэдээлэл гарсан. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Ш.Раднаасэд гишүүний хувьд намаас, бүлгээс гарах асуудлаа албан ёсоор тавиагүй" хэмээн мэдэгдлээ.  

  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна