“Бага насны 3 хүүхдийг хайрцганд хийж тээвэрлэсэн" гэсэн мэдээлэл худал болохыг тогтоожээ

Админ
2019/05/21

“Бага насны гурван хүүхдийг хайрцаганд хийж, хүлж хот хоорондын автобусаар тээвэрлэх гэж байсан гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон сошиалаар тархаад байгаа. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулан тус мэдээлэл худал болохыг тогтоожээ. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр “Бага насны 3 хүүхдийг хайрцаганд хийж, хүлж хот хоорондын автобусаар тээвэрлэх гэж байгаад баригдсан байна. Хүүхдүүдийг эмнэлэгт яаралтай хүргэсэн байна”  гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Энэ мэдээллийн мөрөөр Эрүүгийн цагдаагийн алба, Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад энэ мэдээлэл худал болох нь тогтоогдсон. Тухайн үед бид энэхүү мэдээллийг гаргасан хэвлэл мэдээллийн байгууллагад “Одоогоор Хөвсгөл аймгийн цагдаагийн газар ийм мэдээлэл ирээгүй байна. Мэдээллийг бид нягталж тодруулсаны дараа эргээд мэдэгдэе” гэж анхааруулж байсан боловч харамсалтай нь буруу ташаа мэдээллийг олон нийтэд түгээж, олон нийт, иргэдийн дунд айдас түгшүүр бий боллоо” гэжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна