ИАТ-ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТЭС “ЗӨВ ТУСГАЛ” ХӨДӨЛГӨӨНД НЭГДЛЭЭ

Админ
2019/05/21

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс зохион байгуулж буй “ЗӨВ ТУСГАЛ” хөдөлгөөнд  ИАТ-Дэх Цагдаагийн хэлтэс нэгдлээ. Хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх, эерэг аргаар хүмүүжүүлэх, гэр бүлийн боловсрол олгох чиглэлээр Олон нийтийг соён гэгээрүүлэх, эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилготой тус хөдөлгөөний хүрээнд ИАТ-Дэх Цагдаагийн хэлтэс  өнөөдөр “Хүүхэд таныг биш, Та хүүхдээ ойлгох ёстой” уриан дор нээлттэй хаалганы өдөрлөгийг “Чингис Хаан” ОУ-ын нисэх буудалд зохион байгууллаа. Өдөрлөгийг нээж ИАТ дэх Цагдаагийн хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Л.Ганбаатар болон  ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга,  Цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг нар үг хэлж, Цагдаагийн “Сүлд” чуулгын уран бүтээлчид хүрэлцэн ирж ая дуугаа өргөсөн байна.  ИАТ-Дэх Цагдаагийн хэлтсийнхэн нээлттэй хаалганы өдөрлөгөөрөө  “Чингис хаан” ОУ-ын нисэх буудалд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага болон зорчигчдод “ЗӨВ ТУСГАЛ” хөдөлгөөнийг талаар мэдээлэл өгч, гэр бүл, үр хүүхэддээ анхаарал хандуулж, эцэг эхийнхээ үүрэг оролцоог нэмэгдүүлэхийг уриалжээ. Аян энэ сарыг дуустал үргэлжлэх аж.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна