“Сахал” Д.Эрдэнэбилэгтэй хамт шалгагдаж буй Г.Хүрэлбаатар гэж хэн бэ

Админ
2019/05/22

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар худалдаж авсан гэх хэрэгт “Монголын зэс корпораци” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, /ХХБ/-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг тэргүүтэй дөрвөн хүнийг яллагдагчаар тооцон саатуулах саналаа прокурорын зүгээс шүүхэд ирүүлээд буй. Тэгвэл Ц.Пүрэвтүвшин, О.Орхон, Д.Эрдэнэбилэг нартай энэ хэрэгт шалгагдаж буй ДӨРӨВ дэх хүн нь ил боллоо. Нууцлагдсан энэ эрхэм “Канетик” компанийн захирал Ганбат овогтой Хүрэлбаатар аж. Тэрбээр  МАН-ын гишүүн, Зам тээвэр, хөгжлийн сайд асан Д.Ганбатын хүү бөгөөд “Монголын зэс корпораци”-ийг анх “Жумейра” нэртэйгээр Д.Эрдэнэбилэг нар байгуулахад тус компанийн захирал, үүсгэн байгуулагчаар нь ажиллаж байжээ.

 

 

 

Эх сурвалж: TVMONGOLIA.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна