Ардчилсан намын (АН) Улс төрийн зөвлөлийн хуралдаан өнөөдөр буюу 2026 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Төрийн ордонд болж, намын удирдлагын түвшний хэд хэдэн шийдвэрийг гаргажээ.
Тодруулбал хуралдааны эхэнд АН-ын дарга О.Цогтгэрэл намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр С.Баярцогтыг томилох саналыг Улс төрийн зөвлөлд танилцуулсан байна.
Уг саналыг Улс төрийн зөвлөлийн нийт 32 гишүүнээс 23 нь дэмжиж, 73 хувийн саналаар баталснаар С.Баярцогт АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр албан ёсоор томилогджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.87.13
Гоё гоё, сайхан мундаг байна
Хариулах