Хэнтийн нөхөн сонгуульд нэр дэвшигчид тодорч эхэллээ

Админ
2019/05/24

УИХ-ын 42 дугаар тойрог буюу Хэнтийн нөхөн сонгуульд өрсөлдөх намууд нэр дэвшигчээ зарлаж эхэллээ. МАХН-аас намын дарга Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхээ өнөөдөр албан ёсоор зарлалаа. Харин МАН-ынхан  энэ сарын 28-нд хуралдах Бага хурлаараа  албан ёсоор нэр дэвшигчээ тодруулна.  Хоёр хоногийн өмнө хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлөөс Бага хурлыг энэ сарын 28 буюу ирэх мягмар гаригт хуралдуулахаар товлосон. Энэ хурлаар УИХ-ын 42 дугаар тойрог буюу Хэнтийн нөхөн сонгуульд нэр дэвшигчийг тодруулна. Урьдчилсан байдлаар хэд хэдэн хүний нэр яригдаж байгаа ч нэг хүн дээр тогтжээ. Учир нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарсайхан Удирдах зөвлөлийн хурал дээр Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт явуулсан тандалт судалгааныхаа дүнг танилцуулжээ. Энэ судалгаагаар МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэр дэвшихээр горьлогсдоос хамгийн өндөр рейтингтэй яваа аж. Тиймээс Удирдах зөвлөлөөс намын Бага хуралд У.Хүрэлсүхийг УИХ-ын 42 дугаар тойрогт нэр дэвшүүлэх санал оруулах мэдээллийг ойрын эх сурвалж мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна