Алганы хээ үздэг гэх Японы иргэнийг албадан гаргажээ

Админ
2019/05/28

Япон улсын  алганы хээ судлалын байгууллагын гишүүн  32 настай эрэгтэй Nishida Keiichiro-г энэ сарын 18-ны өдөр Монгол улсын хилээр албадан гаргажээ.  Тэрбээр манай улсад энэ сарын 15 ны өдөр орж иржээ. Төлбөртэйгээр алганы хээг үзэж,  зурхайн мэргэ, шашны үйл ажиллагаа явуулах зорилготой  ирсэн байна. Гэвч Гадаадын иргэн харьяатын газраас тухайн иргэнийг  шалгахад визний зөрчилтэй нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл Япон улсын тухайн  иргэн нь аялал жуулчлалын зориулалттай визээр Монголд ирсэн мөртлөө бусдын алганы хээг үзэж мөнгө олж бизнес хийсэн нь тогтоогдсон байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна