Үхэж, хорогдсон малын мах болох нь шинжилгээгээр тогтоогджээ

Админ
4 цаг 14 минутын өмнө

Энэ сарын 05 сарын 23-ны өдөр СХД-ийн 32 дугаар хороо, Эмээлтэд байрлах “ТМ Эко хүнс” ХХК-ийн эзэмшлийн мах шулах цехэд гарал үүсэл нь тодорхойгүй, мэдрэхүйн үзүүлэлтээр үхсэн малынх байж болзошгүй, 20 гаран тонн үхрийн мах байсныг СХД дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газрын хамтарсан шалгалтаар илрүүлсэн. 


Тус махнаас 7 дээж авч Улсын Мал Эмнэлгийн Ариун Цэврийн Тав лабораторид шинжлүүлэхэд махны өнгө гүн улаан хүрэн, бага зэргийн нэгширсэн үнэртэй, махны биелэг байдал зөөлөндүү, гадаргуу дээр дарахад хонхорхой нь тэгшрэхгүй ба үхсэн болон өвчтэй малын махыг ялгах шинжилгээгээр хүнсэнд зориулан бэлтгээгүй үхэж, хорогдсон малын мах болохыг тогтоолоо. 


Иймд тус махыг бусад төрийн байгууллага, хөндлөнгийн гэрчийг байлцуулан устгалд оруулж, ариутгал халдваргүйтгэлийн ажил хийгдэнэ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна