Л.Наранбаатарын жагсаалд 10 гаруй хүн л иржээ

Админ
2019/05/29

Эдийн засагч Л.Наранбаатар болон “1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо” төрийн бус байгууллагынхан өнөөдөр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гадна жагсаал зохион байгуулах гэсэн ч гишүүд нь ирсэнгүй. Уг нь жагсаалын гол зорилго нь хувьцааны ногдол ашгаа бэлэн мөнгө хэлбэрээр авахыг хүсч компанийн ТУЗ болон гүйцэтгэх удирдлагуудыг огцрохыг шаардах байсан. Гэвч жагсаалд 10 хүрэхгүй хүн л иржээ. Жагсаал зохион байгуулах тухай зарыг “1072 хувьцаа” нэртэй сошиал сүлжээгээр олон хоногийн өмнө тараажээ. Мөн Л.Наранбаатар жагсаалын хандив хэмээн фэйсбүүк группийн гишүүн бүрээс 1000 төгрөг цуглуулсан байна. Гэтэл үүнийг нь жагсагч гэх 10 хүмүүсийн нэг нь “1000 төгрөг төлөөд бүртгүүлчихвэл ногдол ашгаа бэлэн мөнгө болгож авна гэж ойлгосон” хэмээн ярьж байна. Жагсаалын үеэр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн жирийн уурхайчин, ажилтны төлөөлөл Л.Наранбаатараас иргэдийг нийгмийн сөрөг хандлагад уриалахгүй байхыг хүсэж, компанийн ажилчдыг тайван ажлаа хийлгэхийг хүсэж буйгаа илэрхийллээ. Мөн өмнө нь 1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос гаргасан хүсэлтийн дагуу шаардлагатай мэдээллүүдийг гаргаж өгч, хамтарсан ажлын хэсэг байгуулсан байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна