Т
О
В
Ч

Онцлох
Сэдэв
tovch.mn
товч мэдээлнэ

Баянгол дүүрэг дэх С.Эрдэнийн “ургийн мод”

2019 оны 06 сарын 04

Төрийн албыг яаж МАНАН-туулж, хэрхэн мафижуулдгийг С.Эрдэнэ Баянгол дүүрэг дээр яруу тод харуулж чаджээ. Түүний ургийн барилдлагатай улс төр, төрлийн холбоотой төрийн алба энэ дүүргийн өөрөө удирдах ёсны байгууллагаас эхлээд төр захиргааны нэгжийн бүхий л шатанд бий болжээ. Баянгол дүүргийн ИТХ 41 суудалтай. Үүний 31 нь АН-ынх, бас С.Эрдэнийнх. Дүүргийн ИТХ-ын дарга нь С.Эрдэнийн хүргэн бөгөөд мөнгөтэй холбоотой бүх ажилд нь бат ар тал болж оролцдог байна. Баянгол дүүргийн ИТХ-ын дэд дарга Б.Бурмаа мөн л С.Эрдэнийг олон жил дагаж яваа бөгөөд 1996 онд түүнийг дүүргийн Засаг дарга байхад Тамгын газарт нь захиргааны хяналт эрхэлсэн байцаагчаар ажиллаж байсан бөгөөд С.Эрдэнийн охины удирддаг “Төгс эрдэм” сангийн гүйцэтгэх захирлаар 2000-2003 онд ажиллаж байжээ. Дашрамд дурдахад энэхүү “Төгс эрдэм” сангийн нэр дээр хүүхдийн халамжийн төв байгуулахаар авсан газар дээр эдүгээ С.Эрдэнийн “Шонхор тауэр” баригдсан юм. Б.Бурмаа С.Эрдэнийг Нийслэлийн АН-ын дарга байх үед Баянгол дүүргийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, ХАХНХ-ын сайд байх үед нь хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төвийн захирлаар ажиллаж байснаас харахад тун ойрын итгэлтэй хүн нь ажээ. Тиймээс ч хүргэнийхээ дараахь албан тушаал буюу дүүргийн ИТХ-ын дэд даргаар түүнийг тавьсан байна.

 

Цаашилбал С.Эрдэнийн  хамаатан бөгөөд дээр дурдсан “Төгс эрдэм” сангийнх нь менежер байсан Б.Лхагвасүрэн, мөн С.Эрдэнийн хамаатан С.Мөнгөнтулга, хамаатан бөгөөд бие төлөөлөгч нь байсан Д.Нарангэрэл, С.Эрдэнийн ээжийн мэдлийн “Молор трейд” компанийн захирлаар ажиллаж байсан Б.Батням, “Гурван Тамир” дунд сургуулийнх нь хөгжмийн багшаар ажиллаж байсан Х.Болор-Эрдэнэ, бие хамгаалагч нь байсан Б.Мөнгөнсүх гээд Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид бүгд С.Эрдэнэтэй хамааралтай.

 

Тэднийг С.Эрдэнэтэй ямар холбоо, хамааралтай вэ гэдгээр нь хамаатан садан, хувийн компани, төрийн бус байгууллагад нь ажиллаж байсан, Нийгмийн даатгалын ерөнхий газарт ажиллаж байсан, сайд байхад түүний мэдлийн агентлаг, улсын үйлдвэрийн газарт ажиллаж байсан хүмүүс, мөн Баянгол дүүргийнхэн гэж хувааж болохоор байна. Баянгол дүүргийнхнийг дотор нь ИТХ, Засаг даргын Тамгын газар, хороо, ОНӨҮГ-т С.Эрдэнийн нөлөөгөөр очиж ажиллагсад гэж хувааж болохоор байна. Энэ дагуу АН-ын дарга С.Эрдэнийн Баянгол дүүргийн ИТХ дэх ургийн модыг гаргах гээд үзье. Доорхи хүснэгтэд Баянголд дүүргийн ИТХ дэх АН-ын гишүүдийг С.Эрдэнэтэй ямар холбоотойг үндэслэн хуваасан. Гэхдээ нэлээд төлөөлөгч давхар давхар хамаарал, холбоотой тул олон хүснэгтэд давхардуулан бичихээс татгалзсан болно. Тухайлбал, Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Г.Нарангэрэл С.Эрдэнийн хамаатан бөгөөд дүүргийн Засаг даргын орлогчоор ажилласан, мөн С.Эрдэнийг сайд байхад яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, төрийн нарийн бичгийн даргаар нь ажилласан гээд олон талаар хамааралтай байх жишээтэй. Гэхдээ түүнийг хамаатан гэсэн хэсэгт бичсэн байгаа.

 

 С.Эрдэнийн “ургийн мод”

 

 

ХАМААТАН

ХУВИЙН КОМПАНИ

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА

БАЯНГОЛ ДҮҮРЭГ

 

 

 

ХАХНХЯ

НДЕГ

ЗДТГ

Хороо

ИТХ

ОНӨАА

1.  1.

Г.Энхболд

Б.Бурмаа

 

Л.Төмөрчөдөр

Д.Дэлгэрбат

П.Цэцэгмаа

Ж.Бор

Д.Ганзориг

Б.Батням

2.

Д.Дорждулам

Б.Батням

 

Б.Төмөрбаатар

А.Алтансүх

А.Чинбат

Ё.Ариунзул

 

Б.Нямсүрэн

3.

Ө.Жаргалсайхан

Х.Болор-Эрдэнэ

 

 

Б.Болор-Эрдэнэ

А.Ганболд

М.Алтанцэцэг

 

 

4.

Ш.Давааням

Б.Мөнгөнсүх

 

 

 

Д.Оросоо

Х.Ганхуяг

 

 

5.

Б.Алтангэрэл

 

 

 

 

С.Мөнхтулга

Ш.Давааням

 

 

6.

Г.Нарангэрэл

 

 

 

 

 

Д.Дорждулам

 

 

7.

Б.Лхагвасүрэн

 

 

 

 

 

 

 

 

8.

Д.Нарангэрэл

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

  • Эрдэнэ одоо боль нүдний булай болж дууслаа.их шунал хүнийг нэр төргүй.булай болгодгын том жишээ энэ.үлдэх үр хүүхэд чинь хүний нүүр харж чадахгүй боллоо.ард түмэн намын нөхдөө битгий басамжил.монголын ард түмэн ухаантай чамайг харж бүгдийг чинь мэдэж байгаа.өөрийнхөө булхайг далдлах гэж битгий төр засаг үймүүлээд бай.энэ арга чинь хоцрогдсон.одоо хангалттай идэх хоолтой болоо биздээ

  • БГД залгисан нь үнэн. дүүргээр дүүрэн барилга нь сүндэрлэсэн. өргөө кино театрийн ойр орчмын газрыг эрдэнэ барилгажуулсан

  • Muusain novshnuud shangaa hurtenee ta nar