ЭЛЧИН САЙДЫН ЯАМ, ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН БАЙР, ТҮҮНИЙ ОЙР ОРЧИМД ДРОН НИСГЭХИЙГ ХОРИГЛОНО

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаад улс орнуудын Элчин сайдын яамконсулын газар болон дипломат төлөөлөгчийн газрууд нь олон улсын эрх зүйн хэм хэмжээний дагуу халдашгүйбүрэн эрхтэй байр бүсэд хамаардаг.

1961 оны Венийн конвенцид зааснаар эдгээр байгууллагууд нь халдашгүй хамгаалалтад хамаарах бөгөөд Цагдаагийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлд цагдаагийн байгууллага олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргийн хүрээнд дипломат төлөөлөгчийн газрыг хамгаалах үүрэгтэй гэж заасан байдаг.

Иймээс эдгээр обьектын ойр орчимд аливаа сэжигтэй  үйлдэлялангуяа орчин үеийн дрон буюу нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг зөвшөөрөлгүйгээр нисгэх нь хууль бус үйлдэлд тооцогдоноЗөрчлийн тухай хуулийн 14.8.3-т зааснаар “нисэхийн үйл ажиллагаанд  нийтээр дагаж мөрдөх дүрэмжурам зөрчсөн “тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх зохицуулалттай.

Дрон нисгэх үйл ажиллагаа нь Иргэний нисэхийн багц дүрэмЗөрчлийн тухай хуульНисэхийн аюулгүй байдлын  тухай журамд нарийвчлан зохицуулагддаг бөгөөд олон улсын болон орон нутгийн нисэх буудалцэргийн ангитөрийн өндөр хамгаалалттай байгууламжхүн олноор цугларсан газруудыг багтаасаннисэх хориотой бүс”-эд дрон нисгэхийг хатуу хориглодог.

Иймд иргэд Та бүхэн гадаадын дипломат төлөөлөгчийн газрын байртүүний ойр орчимд дрон төхөөрөмжийг нисгэхгүй байхулсын аюулгүй байдал болон олон улсын гэрээний үүргийг хүндэтгэн сахин биелүүлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.