Дорнод аймаг дахь Хилийн цэргийн ангид үүрэг гүйцэтгэж байсан гэрээт хилчин нас барсан хэрэгтэй холбогдуулан Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэлд дурдсанаар, дэд ахлагч А нь 2026 оны аравдугаар сарын 2-ны өдөр гэнэт ухаан алдаж, биеийн байдал нь хүндэрсэн байна. Улмаар ангиас томилогдсон эмнэлгийн бүлэг түүнийг сумын болон аймгийн Нэгдсэн эмнэлэгт яаралтай хүргэж, эмнэлгийн тусламж үзүүлжээ. Тэрбээр аравдугаар сарын 3-ны өдөр нисдэг тэргээр Улаанбаатар хотод тээвэрлэгдэн ирж, Улсын гуравдугаар төв эмнэлэгт хэвтэн эрчимт эмчилгээ хийлгэсэн боловч аравдугаар сарын 6-ны өдөр нас барсан байна.
Шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлтээр талийгаачийн нас баралт гаднын нөлөөгүй бөгөөд цусанд нь согтууруулах ундаа болон мансууруулах төрлийн бодис илрээгүй аж. Түүнийг тархинд цус харвасны улмаас нас барсан болохыг тогтоожээ. Харин уг асуудлыг цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.









Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!