Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран зохион байгуулж буй “Өвлийн идэш-2026” мах, сүү, цагаан идээний нэгдсэн худалдаа 2026 оны арваннэгдүгээр сарын 25-наас 29-ний өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдана.

Тус нэгдсэн худалдаагаар иргэд өвлийн хэрэгцээний мах, сүү, цагаан идээг нэг дороос худалдан авах боломжтой юм.