Бразилын өмнөд хэсгийн Рио-Гранди-ду-Сул мужид хүчтэй шуурга болж, таван хүн амиа алдан, 265 хүн бэртэж гэмтжээ.
Арваннэгдүгээр сарын 16-наас хойш үргэлжилж буй хүчтэй салхи, аадар бороо, мөндрийн улмаас тус мужийн 47 хот, суурин өртөж, 25 мянга гаруй хүн хохирол амссан байна.

Шуурганы улмаас хамгийн их хохирол амссан Тупансирета хотод салхины хурд 114 км/цагт хүрчээ. Үүний улмаас олон мянган орон сууцны дээвэр хууларсан байна.
Мужийн хэмжээнд нийт 7,973 байшингийн дээвэр эвдэрч, 19 мянга гаруй хүн гэр орноо түр орхин, аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэгджээ.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!