Ц.Пүрэвтүвшин АТГ-д мэдүүлэг өгч байна

Админ
2019/06/04

“Монголын зэс” корпорацийн захирал асан Ц.Пүрэвтүвшин АТГ-д мэдүүлэг өгч байна. Түүнийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдан авах ажиллагааг зохион байгуулсан хэрэгт буруутган, АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа юм. Одоогоор Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс корпораци”-ийн захирал Ц.Пүрэвтүвшин, ТУЗ-ийн дарга Б.Мөнхбаатар болон Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарыг хооронд нь уулзуулахгүй, банкны удирдах албан тушаалтнуудтай үг солихгүй байх шийдвэрийг шүүх захирамж гаргаад буй билээ.  Ташрамд дурдахад, өнгөрсөн долоо  хоногийн мягмар гаргийн шөнө 30 хоногийн хугацаатай цагдан хорьсон Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар хотын банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн бие муудсан гэх мэдээлэл өчигдөр цахим орчинд тархсан ч хорих байгууллагын эх сурвалжууд түүнийг эрс няцаасан юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна