Хүн төрөлхтний их цэнгэл баяр, өвлийн олимпын XXV олимпын наадмын нээлт Италийн Милан хотын 80 мянган хүний суудалтай алдарт “Сан-Сиро” цэнгэлдэх хүрээлэнд Монголын цагаар бямба гаргаас ням гарагт шилжих шөнийн 03:00 цагт эхэлнэ.
Нээлтийн үйл ажиллагааг олон байршилд зэрэг зохион байгуулж Предаццо, Ливиньо, Кортина д’Ампеццо хот дахь тэмцээний бүсүүдээр төлөөлөгчид жагсана. Мөн нээлтэд Итали болон олон улсын уран бүтээлчид оролцох бөгөөд АНУ-ын поп од Мэрайя Кэри тайзнаа гарах аж.
16 спортын төрлийн 116 багц медалийн төлөө 92 улсын 3000 гаруй тамирчин өрсөлдөх уг олимпод Монгол Улсаас гурван тамирчин өрсөлдөнө. Нээлтийн үйл ажиллагаанд 60 мянган орчим үзэгч оролцох тооцоолол гаргасан бөгөөд италичууд түүхэндээ дөрөв дэх удаагаа олимпын наадам хүлээн авч байна.
Эх сурвалж: Монцамэ
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!