Шатахууны үнэ энэ сарын 15-наас буурна

Админ
2019/06/04

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд Шатахууны үнийн зөвлөлийн хурлыг шийдвэрийн талаар АМГТГ-ын Орлогч дарга Ц.Эрдэнэбаяр мэдээлэл өглөө. Тэрбээр “Хурлаас 4-5 зөвлөмж гаргаж ажиллана. Дизелийн түлшний хувьд өнгөрсөн тавдугаар сард 40 орчим төгрөгөөр, харин АИ92 бензины үнэ 60 орчим төгрөгөөр өссөн.

Дизелийн түлшний үнэ нэмэгдэх шаардлага байгаагүй. Тиймээс АМГТГ-аас аж ахуйн нэгжүүдэд дизелийн түлшний жижиглэнгийн үнийг буулгах талаар мэдэгдэл хүргүүлсэн. Маргаашнаас эдгээр аж ахуйн нэгжүүд үнэ буулгасан тайлангаа ирүүлэх байх. Хэрэв үнээ буулгаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авна.

Сүүлийн гурван сарын турш түүхий газрын тосны үнэ өссөн. Үүнтэй холбоотойгоор хилийн үнэ өсөж орж ирсэн нь шатахууны үнэ нэмэгдэх шалтгаан болсон. Харин зургадугаар сард тонн тутамдаа 25 ам.доллараар буурсан. Уг бүтээгдэхүүнүүд зургадугаар сарын 15-наас хойш орж ирэх учраас тэр үеэс шатахууны жижиглэнгийн үнэ буурна” гэлээ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна